ЭНИГМА гэдэг компани хэзээ хуульд захирагдах вэ?

ЭНИГМА гэдэг компани хэзээ хуульд захирагдах вэ?

Эх нялхасын газраас хумсалж, барилга барьчихлаа гэх гомдол энэ өдрүүдэд гарч байна. Эх нялхасын өмнө баригдсан МҮИС-ийн барилга нь эх нялхасын газарт халдаж, барилга барьсан. 4 метр газрыг нь хумсалчихсан гэдэг тайлбарыг албаныхан өгч байгаа. Иймээс энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, шүүхээр асуудлыг нь шийдүүлэх хэрэгтэй гэдэг тайлбарыг өгч байна. 

МҮИС-ийн барилга нь гарцгүй учраас гарч гаргах гэж Эх нялхасын хашааг буулгахаас өөр арга алга гэдэг тайлбарыг тус сургуулийн төлөөлөл тавьж байна. Харин албаны зүгээс эхнээсээ хууль зөрчиж, яах гэж орц гарцаа төлөвлөгөөгүй барилга барьсан юм. Иймээс өөрсдөө энэ асуудлаа шийдвэрлэх ёстой гэдэг тайлбарыг албаныхан өгч байлаа. 

МҮИС-ийн энэ хэсэг нь хуучин ЭНИГМА төв гэх нэртэй байсан бөгөөд өнөөдөр ч энэ төвийн нэрээр нэрлэгдсэн компани уг сургуулийг эзэмшдэг. Тус компани нь хэдэн жилийн өмнө Зайсангийн яамны дээд талын богд уулруу алхдаг хэсгийг хашчихсан. Авто зогсоол хийлгэхгүй тэмцэл өрнүүлж байсан билээ. 

Өнөөдөр ч Зайсангийн дээд аманд хэдэн гэр бүхий амралтын газар гэхэд хэцүүхэн нөхцөлтэй газар байдаг. Тус газрыг хуулийн дагуу сайжруулах, нөхцлийг нь өөрчлөх шаардлага төрийн байгууллага тавьдаг ч ЭНИГМА компани огт хөдөлдөггүй гэх гомдол гардаг гэнэ. 

“Энигма” компани нь 2004 оноос хойш Богдхан уулын дархан цаазат газарт нийт 40.1 га газрыг аялал жуулчлалын чиглэлээр ашиглах зөвшөөрөл авсан байна. Гэвч эдгээр газруудад зөвшөөрөгдсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй, тус компанийн нэр дээр “Чингисийн өргөө” гэх амралтын газар л энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байна.39 га газарт ямар нэг үйл ажиллагаа явуулалгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар ашигласны төлбөрөө төлөхгүй луу унжиж нэг тэрбум гаруй төгрөгийн өртэй болсон тухай хэдэн жилийн өмнө дуулдаж байлаа. Өөрөөр хэлбэл, улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын газар нутгийг 2004 оноос хойш буюу 13 жилийн турш ашиглах зөвшөөрлийг эдэлж буй "Энигма" ХХК эцэстээ энэ газар нутагт өөрийн сургуулийнхаа/МҮИС/ харьяа кемпийг байгуулах гэж байгаа хэмээн уулханд алхах иргэдэд зориулсан авто зогсоол барих ажил эхлэх үед яригдаж байлаа. энэ бүхний эцэст зогсоол шийдэгдсэн. Гэхдээ ЭНИГМА гэдэг компаниас төр газраа авч чадаагүй билээ.