Гадаадад гацсан онголчуудынхаа төлөө Гадаад яам борви бохис хийлгүй ажилласаар байна

Гадаадад гацсан онголчуудынхаа төлөө Гадаад яам борви бохис хийлгүй ажилласаар байна

Дэлхий нийтийг айлгасан цар тахлын дэгдэлтийн энэ үед гадаадад гацсан монголчуудын асуудал хамгийн анхаарал татсан сэдвийн нэггэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлт гаргасан 12 мянга орчим иргэн гадаадын 50 гаруй улсад байна. Тэднийг яаралтай татан авах ажлыг Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу холбогдох байгууллагууд хариуцан ажиллаж байгаа билээ. Гадаад харилцааны яамны зүгээс Консулын газраараа дамжуулан гадаадад буй монголчуудын асуудлыг нэг бүрчлэн сонсох, шаардлагатай арга хэмжээг зохих хууль, дүрэм журмын дагуу авч шийдвэрлэн ажиллаж байгаа гэнэ.

Тухайлбал Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ажлаа авсны дараа монгол иргэдийн ажиллаж, сурч, амьдарч буй 55 улсын Засгийн газартай нэг бүрчлэн холбогдож, нутаг буцах хүсэлт гаргасан монгол иргэдийг эх оронд нь бүрэн авчирч дуусах хүртэлх хугацаанд зохих анхаарал тавьж, нөхцөл байдал нь хүндэрсэн иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллах хүсэлтийг хүргүүлжээ. Энэ хүрээнд тухайн улсад буй монгол иргэдийн визийг сунгах, яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх тал дээр улс бүр тодорхой хэмжээнд туслалцаа үзүүлж байна. Энэ хүрээнд авсан бас нэг арга хэмжээ нь Монгол Улсын иргэд сурч, ажиллаж амьдардаг 55 улсад суугаа Элчин сайдын яамд, Консулын газруудад сайдын албан даалгаврыг хүргүүлсэн байна. Уг албан даалгаврын хүрээнд 24 цагийн жижүүрийн утас ажиллуулж, монгол иргэдийн санал хүсэлтийг шууд хүлээн авч эхэлсэн байна. Мөн нөхцөл байдал нь хүндэрсэн иргэн бүрт хүрч, эргэх холбоотой ажиллаж, бололцоотой бүхий л тусламжийг гадаадад гацсан монгол иргэддээ үзүүлж, ажиллахыг бүх элчингүүддээ Гадаад харилцааны сайд үүрэг болгожээ. Үүний зэрэгцээ Монгол Улсад суугаа гадаадын 21 Элчин сайдтай уулзалт хийж, тухайн улсуудад гацаж, нөхцөл байдал нь хүндэрсэн монгол иргэдийг анхаарч, туслалцаа үзүүлж, хамтран ажиллах хүсэлтийг уламжилжээ. Энэ дагуу тодорхой тусламж үйлчилгээг гадаадад гацсан монголчуудад зарим улсын Засгийн газраас бололцоотой арга хэлбэрээр үзүүлж эхэлсэн гэнэ.

Гадаад харилцааны яамны зүгээс гадаадад гацсан, нутаг буцах хүсэлтээ гаргаж байгаа иргэдийг яаралтай татан авахын тулд нислэг үйлдэх боломжтой улс орон бүртэй хэлэлцээ хийж, нислэгийн тоог нэмэгдүүлэх бүхий л бололцоотой арга хэмжээг авч байна. Үүний үр дүнд 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 19 удаагийн нислэгийг үйлдэж, 3711 иргэнийг 35 улсаас эх оронд нь авчраад байна. Цаашид улс орнуудтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, нислэгийн давтамжийгнэмэгдүүлэх, татан авах иргэдийн тоог өсгөх чиглэлд илүүтэй анхаарч ажиллаж байгаа гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тайлбарлалаа.

Өнгөрсөн хугацаанд Гадаад харилцааны яамны өрнүүлж буйяриа хэлэлцээний дагуу нутаг буцах зардалгүй болсон монгол иргэдийг эх оронд ньавчрах боложмийг бүрдүүлэхийн төлөө ажиллажээ. Тухайлбал 2020 оны 4 дүгээр сараас эхэлсэн яриа хэлэлцээний дүнд 2020 оны 8 дугаар сарын 11 өдөр Прага –Улаанбаатар чиглэлд хийсэн нислэгээр 249 иргэнийг Чех болон зүүн Европын зарим улсаасэх оронд нь авчирснаас 185 иргэнийг үнэ төлбөргүй авчирсан байна. Эдгээр иргэний замын зардал, тусгаарлах байранд байрлах зардлыг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Чехийн Засгийн газраар гаргуулах бүхий л яриа хэлэлцээг хийсэн гэсэн үг. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэдээлж байгаагаар Европоос авчирсан нэг иргэнд дунджаар 7,3 сая төгрөгийн зардлыг гаргаж байгаа гэнэ. Түүнээс гадна уг нислэг нь Монгол- Чех улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд анх удаа хоёр улсын хооронд зорчигч тээвэрлэсэн нислэг болжээ. Энэ мэтээр гадаадад гацсан монголчуудаа нутагт нь аль болох хурдан авчрах, хүндэрсэн нөхцөл байдлыг нь шийдвэрлэхийн төлөө Гадаад харилцааны яамэрчимтэй ажиллаж, яриа хэлэлцээг тогтмол хийж байна.

            Цар тахлын энэ үед олон удаагийн тусгай нислэг үйлдэж, шинэ чиглэл, замыг нээж, агаарын харилцаанд шинэ орон зай бий болж байгааг иргэний агаарын тээврийнхэн онцолж байна. Энэхүү шинэ харилцааг бий болгоход Гадаад харилцааны яам онцгой үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ. АНУ, Энэтхэгийн Гоа, Австрали, Чех зэрэг шинэ чиглэлд хэд хэдэн удаагийн нислэг үйлдсэн нь үүний баталгаа юм.