ЭНЭ САРЫН 20-НООС ЭХЛЭН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРНЭ

ЭНЭ САРЫН 20-НООС ЭХЛЭН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРНЭ

Нийт нутгийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон. Цасны зузаан 25-35 см уулархаг болон гуу жалга газраар 40-90 см зузаан байна. Намар орсон цас хайлсан ч нойтон хөрс нь эргээд хөлдчихсөн учраас хөлдүү хөрснөөс мал өвс олж идэж чадахгүй нөхцөл байдал үүссэн.13 аймгийн 53 суманд өвөлжилт хүндэрсэн. Нэмж 38 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байдал үүссэн. Үүний дээр ирэх оны 1 болон 2-р саруудад цаг агаар хүйтэрч цас их орох эрсдэл үүссэнийг мэргэжлийн байгууллагууд сануулсан. Тиймээс туршлагатай  малчдын арга ухаан хүндрэлийг давж гарахад хэрэгтэй байна.Олон жилийн дунджаас хүйтэн байх эдгээр үе энэ сарын 3-р 10 хоногоос эхлэнэ. Ийм нөхцөлд малчид хамтарч хашир туршлагатай малчдынхаа арга ухаанаас суралцах хэрэгтэй. Тухайлбал ядарч сульдсан маланд их хэмжээгээр тэжээл өгч болдоггүй бага багаар тэжээл өгч босгодог гэх мэтийн залуу малчид хүнд үед алдаа гаргадаг байна.Өвөлжилт хүндэрсэн үед малын бэлчээрийн зөв ашиглалт хамгийн хэрэгтэй гэдгийг мэргэжлийнхэн сануулж байна. Тухайлбал мал өвөлждөг газрын бэлчээрийг хавар намар зуны 3 сард ашиглаагүй бол мал өөрсдөө өвс олж идэх бүрэн боломж байдаг гэдгийг туршлагатай малчид санууллаа.