Хуучин чимээгүй хотын газрыг чөлөөлж, орчин үеийн буяны зан үйлтэй уялдуулах нь зөв талаар лам, хуварга, судлаачид тайлбарлах болжээ. Зөвшөөрөлгүй газарт оршуулсан болон хаагдаад олон жил болсон хуучин оршуулгын газарт байрлах бурхан болоочдийн шарилыгчандарлах замаар газрыг нь өөр зориулалтаар ашиглах боломжтой болгох ажил үе шаттайгаар хийгдэж байна.
Тухайлбал 2019 онд Далан давхарын оршуулгын газрын 1,5 га талбайг чөлөөлөх ажлыг Улаанбаатар буян, Суварга буян компаниуд Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран хийсэн байна. 1,5га талбайд байсан бурхан болоочдийн шарилыг чандарлаж, суваргад байрлуулах, шашны зан үйлийг ном журмын дагуу үйлдэх ажлыг гүйцэтгэн Чөлөөлсөн газар дээр өнөөдөр цахилгааны дэд станц баригдаж, тухайн бүс нутгийг найдвартай эрчим хүчээр хангаж эхлээд байна.
Энэ ажлын хүрээнд 2020 оны 8 дугаар сарын 1- 13-ны өдрүүдэд Гүнтийн зуслан, Шүлэг уулын энгэр, Нарангийн энгэрт зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх, чандарлах ажил хийгдэж дууслаа. Тухайн газруудаас нүүлгэн шилжүүлсэн бурхан бологсодын чандарыг Даландавхарын оршуулгын газарт байрлах суварганд шашны зан үйлийн дагуу залах ёслолын үйл ажиллагаанд бурхан бологсодын ар гэр, төрөл төрөгсөдөөс гадна НЗАА болон Улаанбаатар буян ХХК-ний төлөөллүүд оролцолоо.
Улаанбаатар хотод байгаа чимээгүй хотын газрыг дээрх арга туршлагаар бүрэн чөлөөлж, чандарлах зан үйлийг хийх нь зөв гэдэг дээр судлаачид илүүтэй дугарах болжээ.
Орчин үед бурхан болоочоо газарт булшлах аргаар нутаглуулчихаад сүүлд нь хэдэн жилийн дараа олохгүй хүнд байдалд ордог. Мөн чимээгүй хот нь тэлсээр байгаад Улаанбаатар хотоосоо том газар нутагтай болох эрсдэл зэргийг тооцож бурхан болоочийг чандарлах зан үйлээр нутаглуулах нь нэгдүгээр газар бохирдуулахгүй, хоёрдугаарт бүх зан үйлийг цаанаас нь хийгээд өгдөг, ар гэрийнхэнд нь ая тухтай, гуравдугаарт бурхан болоочоо эргэж тойроход илүү хялбар, орчин үеийн шийдэлтэй гэх зэрэг давуу талтай хамгийн зөв алхам гэдгийг бурханы шашины лам хуваргууд болон төр захиргааны зүгээс зөвлөхийн зэрэгцээ иргэд ч сайшаалтай хүлээн авч байна .
Монгол улсын хэмжээнд 15,000-17,000 иргэн бурхан болдог. Харин Улаанбаатар хотын хэмжээнд 6500-7500 иргэн нас бардаг гэх судалгаа байдаг байна. Улаанбаатар хотын нас барсан иргэдийн 20 орчим хувь нь чандарлах ёс заншлаар бурхан болоочоо нутаглуулж байгаа бол 80 гаруй хувь нь уламжлал арга буюу газарт оршоож, булшлах зан үйлээр нутаглуулж байна. Энэ тоо баримтаас үзэхэд жилд дундажаар Улаанбаатар хотод 14 га талбайг бурхан болоочийг нутаглуулахад зарцуулдаг байна. Харин Монгол улсын хэмжээнд 32 га талбайг бурхан болооч нутаглуулахад зарцуулж чимээгүй хотын эзлэх газар талбайгнэмэгдүүлсээр байна.
Иймээс цаашид энэхүү газар чөлөөлөх ажлыг үе шаттайгаар тасралтгүй зохион байгуулаад зогсохгүйнийслэлийн хэмжээнд байрлах зөвшөөрөлтэй оршуулгын газруудын болон чандарлаж оршуулах оршуулгын талаарх бодит мэдээллийг иргэд олон нийтэд таниулах нь оршуулгаас үүдэлтэй сөрөг үр дагаваруудыг бууруулах улмаар иргэдийн эрүүл таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам болох юм.
ШУУД ҮЗЭХ
видео эх сурвалж: zindaa.mn сайт