Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас ээлжит томилгоогоо хийж байна. Тухайлбал ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байгаад ЖДҮ-ээс 400 сая төгрөгийн зээлийг өөрийн хамаарал бүхий компанид авсан гэх шалтгаанаар ажлаасаа халагдаж байсан Б.Бат-Эрдэнэ дахин дарга болжээ. Тодруулах юм бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргыг Б.Бат-Эрдэнэ гэгчийг шинээр томилжээ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар О.Магнай, Т.Аюурсайхан гээд хэлэх үгээ хэлчихдэг залуучууд томилогдож иргэдийн эрх ашгийг хамгаалж байсан. Гэвч өмнөх дөрвөн жилийн хугацаанд тус байгууллагыг Б.Лхагва удирдсан бөгөөд дахиад л дүлий дүмбэ оргисон байгууллага болж хувирсан билээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хажуу бөөрөнд явж, түүнийг албан тушаалд очихоор дагаж явдаг залуусын нэг бол Б.Бат-Эрдэнэ гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. У.Хүрэлсүхийн нөмөр нөөлгөөр Б.Бат-Эрдэнэ нь Мэргэжлийн хяналтын дэд даргаар ажиллаж байсан. Мөн У.Хүрэлсүх Шадар сайдын суудалд очиход зөвлөхөөр ажиллаж байв. Харин У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоход Б.Бат-Эрдэнэ нь ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байлаа.
Гэвч сайн ахын нэрийг баастаж ЗГХЭГ-ын даргын албан тушаал дээр байхдаа ЖДҮ-д нэр холбогдож, ажлаасаа хусагдаж байв. Ажлаасаа хусагдсны дараа Б.Бат-Эрдэнэ нь жил гаруй ажилгүй хийцгүйрсэн бөгөөд ийнхүү шинэ ажилд томилогдож байгаа бололтой.
Бат-Өлзийн Бат-Эрдэнэ 1999 онд Улаанбаатар Их сургуулийг түүх судлалын ангийг судлаач мэргэжлээр төгссөн нэгэн. Хожим нь БНСУ-ын Корейн Айр компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр сурч, төгссөн гэдэг юм билээ.Б.Бат-Эрдэнэ нь МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар 2012-2015 онд ажиллаж байхдаа У.Хүрэлсүхтэй илүү ойр болсон гэгдэг юм билээ.