АН-ын дарга З.Энхболдыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байна. Түүнийг эхний ээлжинд Өвөрхангай аймагт хийсэн ажлынх нь хүрээнд шалгаж байгаа бололтой. Гэхдээ энэ шалгалт нь улам лавшруулж нэлээд хэдэн асуудлаар шалгана гэсэн мэдээлэл гараад байна. Үүнийгээ л УИХ-ын даргаар ажиллаж байсан, АН-ын дарга З.Энхболд үгүйсгэсэнгүй ээ. Түүнийг жижиг зүйлээр шалгаж байгаа гэдэг тайлбарыг өгсөн байна.