Эмэгтэйчүүдэд сэрлийн цэг олон байдаг шиг эрчүүдэд ч бас сэрлийн цэг нэлээдгүй байдаг. Энхрий хонгор залуутайгаа үүлэн борооны ажил хийхээсээ өмнө түүнийхээ сэрлийн цэгийг олж дур хүслийг нь өдөөх туйлын чухал билээ. Ингээд зөвхөн эмэгтэйчүүддээ зориулж доорх мэдээллийг хүргэж байна.
1. Уруулын доод ирмэг. Доод уруулын яг доод ирмэгт олон тооны мэдрэлийн цэгүүд бөөгнөрсөн байдаг аж. Эрэгтэйнхээ доод уруулыг өөрийнхөөрөө зөөлөн үмхээд хэлээрээ доод уруулыг нь ирмэгийн дагуу зөөлөн шүргүүлэн илж, хэлээ хүргэж гижигдэх хэрэгтэй. Энэ үед эрэгтэй тань секс хийхэд бэлэн болж эхлэх болно.
2. Хүзүү. Хүзүү болон чихний ард сэрлийн цэг оршдог ч төвөнхний эгц, жаахан доор нэгэн нууцлаг сэрлийн цэг оршдог аж. Бүсгүй нь уруулаараа төвөнх, төвөнхний доод хэсгийн зөөлөн үнссээр хэрэгтэй газартаа хүрээд халуун амьсгаагаараа төөнөөрэй.
3. Хөхний товч. Эрэгтэй, эмэгтэй ямар ч хүний хөхний товч нь онцгой мэдрэмжтэй сэрлийн бүс байдаг аж. Ялангуяа эр хүний хөхний товч мэдрэлийн цэгүүдээр дүүрэн байдаг гэнэ. Энэ цэгийн сэрлийг хөдөлгөхийн тулд хэлнийхээ үзүүрээр хөхний нь толгойны гадуур хүрээнээс эхлэн зөөлөн тойрог хөдөлгөөнөөр гижигдэнэ. Мөн хөхний бяцхан товчийг тойрон үнсэхдээ аажим аажмаар диаметрийг нь багасган хумих хэрэгтэй. Уруулаараа зөөлөн хазаж ч болно шүү.
4. Шагайны доод хонхорхой. Энэ цэг бэлгийн замын эрхтнүүдтэй нягт холбоотой байдаг гэнэ. Эрэгтэй нь дур тавих дөхөөд ирэхийн алдад шагайны энэ цэгийг хөдөлгөөнийхөө хэмнэлтэй яг тохируулан илж эхлээрэй. Энэ нь эрэгтэйн дур тавилтыг улам хүчтэй болгож өгдөг байна.
5. Хярзан. Хярзангийн цаана, алцаанд эрэгтэй хүний дур тавилтанд шууд нөлөөтэй түрүү булчирхай оршиж байдаг гэнэ. Тиймээс хярзан, түүгээр дамжуулан түрүү булчирхайд нөлөө үзүүлэх нь нэн чухал юм. Та тэр хэсэг газрыг илэх хэрэгтэй. Иллэгээ зогсолтгүй, харин ч илүү хүчтэй, шуналтай хийвэл эрэгтэйн дур тавилт маш хүчтэй болдог аж.
6. Бэлэг эрхтэн. Эр хүний бэлгийн хамгийн чухал эрхтэн бол яах аргагүй бэлэг эрхтэн. Та түүнийг нь өөрийнхөөрөө яаж л бол яаж эзэмдэж болох юм.
7. Бэлэг эрхтний толгой. Ичимдэг эрхтний толгойн хэсэгт маш олон мэдрэлийн цэг байдаг ба үүгээр ханатлаа тоглож болно. Гэхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Ганц эвгүй хөдөлгөөн л таашаалыг зовиур болгож мэдэхээр шүү.
8. Хуухнаг. Хоёр төмсгийг нь нэг гартаа зөөлөн атгаж, нөгөө гарынхаа хуруунуудаар хоёр төмсөгний нь хоорондуур зөөлөн ил. Хоёр төмсөгний хоорондуур дээш, доош нь зөөлөн илнэ. Болгоомжтой нямбай байх хэрэгтэй. Энэ хэсэг мөн л сэрлийн цэгийг хүчтэй хөдөлгөдөг байна.
эх сурвалжэ:hiub.mn