Монгол дээл баяр ёслолоор л өмсдөг хувцас гэсэн ойлголт нэгэн үгүй болжээ. Тэр дундаа Монголчуудаас гадна Ази, Европын хувцас загварын чиг хандлагад Монгол дээлний загвар түлхүү орох болсон байна. Энэ нь 2017 оны хувцас загварын хэв маягаас харагдах болжээ.
Залуусын дунд Монгол дээлийг моодонд оруулахад хамтлаг дуучдын нөлөө маш их билээ. тэр дундаа өнгөрсөн онд дуучин Ука энэ тал дээр том алхам урагш гишгүүлсэн гэж энэ салбарынхан үнэлж байгаа юм.