АНУ-аас 254 иргэнээ тусгай үүргийн онгоцоор авчирлаа

АНУ-аас 254 иргэнээ тусгай үүргийн онгоцоор авчирлаа

Сиатл -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн өнөөдөр 14:58 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

 Тус онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирж байна. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-40, өндөр настан-54, жирэмсэн-6, эрүүл мэндийн шалтгаантай-74, бусад шалтгаантай-80 иргэн байгаа юм.

Иргэдийг “Ивээлэн”, “Энхсаран” сувилал, “Тулгат” амралтын газар, “White house” буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.