Хүн бүрийг эмчилдэг эмч болно хэмээн аавдаа хэлдэг байсан бяцхан хүү өдгөө цусны ховор төрлийн өвчинтэй тэмцэн эмнэлгийн орон дээр хэвтэж байна. Тодруулбал, 3 нас 7 сартай О.Галт-Очир хүү 2020 оны 08 сары 20-нд “Хор төлгүйжилтийн цус багадалт буюу Апластическая анемия” гэсэн хүнд оноштой эмчилгээнд орсон ч энэ өвчин Монгол улсад эмчлэгдэх боломжгүй учир Турк улс руу чөмөг шилжүүлэн суулгах өндөр төлбөртэй эмчилгээнд явах шаардлагатай болсон байна. Хүүгийн биеийн байдал өдөр өдрөөр муудаж, хоолны дуршил нь буурч, биеэр нь хөх толбо үүсэж, сульдаж байгаа тул цаг минут алдалгүй эмчилгээнд явах шаардлага тулгараад байна. Иймд элэг нэгт Монголчууд минь тусламжийн гараа сунгаж, эх орныхоо ирээдүй болсон бяцхан хүүд амьдрал бэлэглэхийг уриалж байна. Таны өгсөн сэтгэлийн дэм бүхэн хүүд амьдрал бэлэглэх дөл болон гэрэлтэнэ гэдэгт итгэлтэй байна.
Хандивын данс:
Худалдаа хөгжлийн банк: 468023649 – аав Б.Одхүү
Хаан банк: 5925033983 – эмээ Д.Чимгээ
Холбоо барих утасны дугаар:
Аав Б.Одхүү – 91778181
Эмээ Д.Чимгээ - 88191211