Монгол улс төрөөс баримтлах төмөр замын бодлогоо батлаад бараг 10 жил болох нь. Ганц ч км төмөр зам барьж чадсангүй. Өнгөрсөн хугацаанд барина гэж цаасан дээр зурсан төмөр замын чиглэлдээ л хэрүүлээ хийсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Уг төмөр зам нь 1520 хэмжээтэй байх уу эсвэл 1435 гэсэн ангиллынх байх уу? гэсэн асуултанд л эргэлдэж ирлээ.
Төмөр замын бодлогыг Мэргэжлийн засгийн газар шинэчилж оруулж ирнэ гэсэн хүлээлт байсан нь гарцаагүй. гэтэл өнөөх нь дахиад л ижилхэн ороод ирлээ. Өмнө л хэрүүл хийж байсан өргөн гэдэг цариг дээрээ хэсэгхэн чиглэлд зам тавина гэчихжээ.Тодруулах юм бол Сайншанд-Ханги чиглэлд 281 км төмөр зам тавина. Царигийн хувьд 1520 байна гээд оруулаад ирсэн байна. Энэ чиглэл нь ямар ач холбогдолтой. ЯАх гэж оруулж ирж байгаа нь огт ойлгомжгүй. Үүний цаана бас нэг нөхрийн эрх ашиг үйлчилж байна. Бас болоогүй шийдвэр гаргаж чадахгүй хэрүүл болоод дуусна гэсэн анхааруулгыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өглөө.