НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ХОЁРДУГААР ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ХОЁРДУГААР ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

Монгол Улс нь 2019-2021 оны хооронд НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ оны 9 дүгээр сарын 8-11-нд цахим хэлбэрээр явагдаж буй НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх зөвлөлийн 2020 оны хоёрдугаар хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, үг хэлэв.

Тэрээр Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, ололт амжилт, сорилтын талаар товч танилцуулав. НҮБ-ын Хүүхдийн сан нь Тогтвортой хөгжлийн зорилтууд дахь  хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн чадавх, аюулгүй байдалд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээс гадна КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр хүчин чармайлт гаргаж, хөрөнгө босгож байгааг дэмжиж байгаагаа илэрхийлэв. НҮБ-ын Хүүхдийн сан нь манай улсын хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэн түнш байгууллага бөгөөд улс орнуудыг Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлдэг чухал үүрэг бүхий байгууллага юм.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР