Нийтийн дууны ертөнцөд чимэг болж байсан залуу хос тус тусын зам мөрийг хөөгөөд багагүй хугацаа өнгөрчээ. Гэр бүл байхдаа сайхан хос гэгдэж байсан тэдний салах зам нэлээд бартаатай байсан гэнэ.
Тухайлбал Дуучин Болдыг эхнэртээ гар хүрсэн гэх шуугиан дуулдаж байна. Мөн бэр гуйсан хадаг бэлэг сэлтээ буцаан авах тухай ч яриа үүсч хоёр тал маргалдсан гэх мэдээлэл байгаа юм. Үүнийг бататгах мэт үгсийг дуучин Чулуунчимэг шүлэг тэрлэхдээ бичжээ.
Ямартай Нийтийн дууны хос уянга болж, хорвоогийн жаргал зовлонг хамтдаа сүлж явсан хос ийнхүү өрөөсөн далавчаа бэртээж хамтдаа амьдралыг сүлэх бус ганцаараа ганганан дуулахаар болжээ.
Чулуунчимэгийн эр нөхөр асан Болдоо зориулсан шүлэг
Хайрлаад хайрлаад байхад
Хайр даадаггүй
Уучлаад уучлаад байхад
Алдаагаа ухаардаггүй
Тэвчээд тэвчээд байхад
Гэм нүглээ ойлгодоггүй
Эхнэр гэдгийг эд хогшил мэт санаж
Энхэр биеийг нь сэвтээж гэмтээж
Харын өвчинд тархи нь идэгдэж
Харгис авир зүрхэнд нь хуралдсан
Алдар нэр зоос мөнгийг
Амьдралын гол зорилго мэт андуурч
Өнгөний сайхан сэтгэлийн сайхныг
Үзэж ялгах ухаан нь балартсан
Нүүр дүүрэн гэмгүй төрхөөрөө
Нүгэлт төрхөө нуун далдалсан
Ичих нүүр эрээ цээргүй
Эрийн оронцог болсон чамайг
Энэ бие энхрий үрээс минь гадна
Бурхан тэнгэр харж байгааг сана
Бусдын нүд ч сохор бишийг ойлго
Үйлийн үр нүглийн төлөөс
Үг дуугүй л чамруу очно
Түмэн олны хайрыг хүндэлж
Түнэр хар төрхийг чинь нууж
Таван жилийг ардаа үдсэн.
Тэвчээрт хязгаар байдаг л юм байна
Тэсэхгүй өнөөдөр үгээ хэлж байна
Үрийн минь эцэг сайн л явбал
Үнэхээр бусад нь надад хамаагүй
Ямар хүнийг дутуу үнэлж
Яаж чи доромжилж байснаа
Ойлгоцгоох өдөр ирнэ гэдэгт найдъя
Одоо угаасаа бүх зүйл дууссан
Ёсолж тавьсан хадаг яндараа
Нэхээд авах ёсыг сонсож байсангүй
Олоон жилийг хамт туулаагүй ч
Олон л зүйлийг чамаас мэдэрлээ
Гэгээн сайхан ч зөндөө л байлаа
Гэрэлгүй галгүй ч амьдарч үзлээ
Ирээдүйд яаж галтай явахыг минь
Хараад л суухаас өөр хувь чамд үлдээгүй...