ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУДАЛДААЛАГДАЖ БУЙ ХЭМЖИХ ХЭРЭГСЭЛД ШАЛГАЛТ, БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА

ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУДАЛДААЛАГДАЖ БУЙ ХЭМЖИХ ХЭРЭГСЭЛД ШАЛГАЛТ, БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс хамтран Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад худалдаалагдаж буй даралтны аппаратуудад Хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудсаар төлөвлөгөөт бус шалгалт хийж, стандартын шаардлагад нийцүүлэн хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, тохируулга хийж, баталгаажуулалтын гэрчилгээ олгож ажиллаж байна.

Шалгалтад Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй эмийн сан, эм ханган нийлүүлэх 21 байгууллагыг хамруулах бөгөөд иргэдийг даралтны аппарат болон бусад хэмжих хэрэгслийг худалдан авахдаа мэргэжлийн байгууллагаар баталгаажуулсан баталгаажуулалтын гэрчилгээ дагалдуулан авахыг зөвлөж байна.