АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА МАЙК ПОМПЕО МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА
АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА МАЙК ПОМПЕО 2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДӨР ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.ЭНХТАЙВАНЫ УРИЛГААР МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ. АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.ПОМПЕО ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.ЭНХТАЙВАНТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ, МАНАЙ УЛСЫН ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮН НАРТ БАРААЛХАНА. УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦЭЭНИЙ ҮЕЭР ТАЛУУД МОНГОЛ, АМЕРИКИЙН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙГ БАТАТГАН БЭХЖҮҮЛЭХ, ДЭЭД, ӨНДӨР ТҮВШНИЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ, ХОЁР ТАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖУУДЫГ ЭРЭЛХИЙЛЖ ЯРИЛЦАХЫН ЗЭРЭГЦЭЭ ОЛОН УЛС, БҮС НУТГИЙН ХАРИЛЦАН СОНИРХСОН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОНО. М.ПОМПЕОГИЙН АЙЛЧЛАЛ НЬ МОНГОЛ УЛС, АНУ-ЫН ХООРОНД 2019 ОНД СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦАА ТОГТООСНООС ХОЙШ АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТҮВШИНД ХИЙГДЭЖ БУЙ АНХНЫ АЙЛЧЛАЛ ЮМ.
видео эх сурвалж: ikon.mn