Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросоос Монголын аж ахуйн нэгж худалдан авсан. Гэтэл уг хувийг Монгол улсын засгийн газар авах ёстой байсан гэж зарим улс төрчид үзэх болсон. Энэ дагуу Засгийн газар, УИХ-ын түвшинд ажлын хэсэг гарч худалдсан үйл ажиллагааг шалгаад байна.
Шалгалтын дүнгээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах үйл явц нь хэд хэдэн хууль зөрчсөн. Нэгд УИХ-ын бүрэн эрхэд халдаж уг асуудлыг хэлэлцээгүй гэж ажлын хэсэг дүгнэжээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросын Ростех ХХК-аас авахад зарцуулсан 400 сая ам долларыг бүрдүүлсэн үйл явц нь бас хууль зөрчсөн гэж үзээд байгаа.
УИХ-ын дарга М.Энхболдын хувьд уг ажлын хэсгийг дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх нь зөв. Гэхдээ Эрдэнэтийн 49 хувийг төр буцаан авахаар бол шууд нийгэмшүүлэх хэлбэрийг сонгохгүй гэж тайлбарлалаа.