“ЧИНГИС ХААН” МУЗЕЙН ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛАВ

“ЧИНГИС ХААН” МУЗЕЙН ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛАВ

“Чингис хаан” музей байгуулах ажлын бэлтгэл бүрэн хангагдаж, барилга угсралтыг эхлүүлэх гэж байна. Энэ үед  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл”-ийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулж захирамж гаргав.

Дарга 

-  Д.Рэгдэл  ШУА-ийн ерөнхийлөгч, академич, ШУ-ны доктор, профессор

Гишүүд

-  А.Цанжид Философийн хүрээлэнгийн зөвлөх, ШУ-ны доктор, профессор

-  Л.Дашням МУСГЗ, доктор профессор

-  Г.Мэнд-Ооёо Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч,“Чингис хаан” одонт

-  Г.Мягмарсамбуу ШУА-ийн Түхх угсаатны зүйн  хүрээлэнгйин салбарын эрхлэгч, доктор профессор

-  Б.Цогтбаатар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор

-  Б.Баатархүү Нийслэлийн архивын газрын дарга, доктор, дэд профессор

-  Н.Ням-Осор ИЗИС-ын захирал, доктор, профессор

-  Н.Наранбаатар УДЭТ-ын ерөнхий  найруулагч, Төрийн соёрхолт

-  Г.Пүрэвбат Бурханч лам, доктор

 

Уулзалтаар Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх чиглэлд баримталж буй бодлого, Чингис хаан музейг байгуулах шийдвэрийг гаргаснаас хойшхи ажлын явцын талаар эрдэмтэдтэй мэдээлэл солилцож, зөвлөлийн гишүүдийн саналыг сонсч, цаашид музейг төлөвлөсөн хугацааны дагуу барьж ашиглалтад оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэллээ. Музейг маш чанартай, өргөн утга агуулгатай, үндэсний үнэт өв болох, дэлхийн хэмжээнд Чингис хааныг төдийгүй, Монгол Улсынхаа үүх түүхийг сурталчлан таниулах, иргэдийнхээ шүтээн болсон тийм л үнэ цэнэтэй давтагдашгүй жишиг музей болгох ёстой, үүний төлөө хичээн ажиллахыг хүсч байна, үүрэг болгож байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.