Зи-н C1-н яриаг сая бүтнээр нь сонслоо. Тавантолгой 650 тэрбум $-ын үнэтэй орд, хөрөнгө оруулалт хэрэггүй гэнэ. What? Асууж бгаа нь их хөөрхөөн, хариулж байгаа нь тун зальтай. Тэд ч яахав, үзсэн хүмүүсийн сэтгэгдлийг уншлаа. Дурайж бнаа, ард түмний баялгийг хамгаалдаг та бол баатар шүү л гэнэ.
Тийм биш шүү дээ. 650 тэрбум $ байх ямар ч боломжгүй. Ойрын жишээ, Оюутолгой. (би өмнө нь хамгийн үнэтэй BHP-гээр жишээ болгосон ч ойлгоогүй учраас ОТ арай ойр юм бна)
ОТ-н хяналтын багцыг барьдаг, РиоТинто. 140 жилийн турш, 6 тивийн 50 улсад цайр, төмрийн хүдэр, нүүрс, уран, зэс, алт, титан, давс, алмазны ордуудтай. Дэлхийн хамгийн өндөр үнэтэй 5 компанийн нэг, 150 тэрбум $-ын үнэлгээтэй бна. Гэтэл стратегигүй, удирдлагын баг нь амсхийх завгүй улс төртэй цуг солигддог, өр шир нь найгүй, хагас жилд 10 тэрбумын алдагдалтай ажилладаг, тээвэр байтугай ажиллагсад нь аятайхан унтчих байшингүй....
Зиа тэгвэл, яагаад хөрөнгө оруулагч хэрэгтэй гэж?
Угаах үйлдвэр, төмөр зам барих ёстой. Бусад дэд бүтэц үүнийгээ дагаад хэрэг болно. Усны байгууламж, цахилгаан станцын өргөтгөл гэх мэт. ТТ-д хөрөнгө оруулагчид ойрын 5 жилд 1.2 тэрбум ам доллар төсөвт өгнө, нүүрс одоогийнх шиг 80 $ байх юм бол 110 сая $ нөөц ашигласны төлбөрт төлнө, экспортын орлого хэлбэрээр 5.4 тэрбум ам доллар Монголын эдийн засагт авчирна. Нүүрсний үнэ навс унасан үед тун сайн санал өгсөн. Зи, Женко, Гансүх, Эрдэнэчимэг нар ийм саналыг унагасан. Одоо ч овжин ашиглаж, цаг алдуулсаар, МАН-ын жижиг гарууд бас л Тавантолгойг ЗГ-ын барьцаа болгоод, таг гацаачхаад бна. Хэн хохирохын? Оджаргал лав хохирохгүй.
Бидний бяцхануудын ирээдүй, тэдэнд чанартай боловсрол олгох, эрүүл мэндийг нь хамгаалах, багш нараа хөгжүүлэх асуудал ... орхигдоод бгаа юм шүү дээ. Бид ч яахав, угаасаа золиос үеийнхэн.
Б.Болд: РиоТинто компанийн Эрчим хүч, ашигт малтмалын группийн Ерөнхийлөгч
эх сурвалж: Эрдэнэцэгийн файсбүүк хаяг