Лондонгийн олимпод жудо бөхийн төрөлд 73 кг-ийн жинд амжилттай оролцож хүрэл медаль хүртэж байсан Гавкъяат тамирчин С.Ням-Очир зодог тайлж байгаагаа саяхан мэдэгдсэн билээ. 1998 оноос жудо бөхөөр хичээллэж 2006 оноос эхлэн Улсын шигшээ багийн тамирчин болж байсан түүний хувьд бэртэл гэмтэл, мөн залуу үеийн хүч түрэн гарч ирж байгаа зэргээс шалтгаалан зодог тайлах шийдвэрт хүрсэн тухайгаа хэвлэлийнхэнд ярьсан байдаг. Тэгвэл тэрээр саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа дасгалжуулагч болох бодол ойрын хугацаанд байхгүй. мөн клуб байгуулна гэсэн төлөвлөгөө алга. Харин гадаадад гарч суралцах бодолтой байгаа гэдгээ хэлжээ.
С.Ням-Очир гавъяатын гэр бүлийн хүн нь мөн л жудоч П.Лхамдэгд. Хамтдаа шигшээ багийн тамирчин байсан гэр бүлийн 2 хамтдаа зодог тайлахаар шийдсэн гэнэ. Тэдний ойрын зорилго нь өндөр хөгжилтэй улсад суралцаж эрдэм номын мөр хөөхөөр шийджээ. ЯГ аль улсыг сонгон суралцахаа хараахан шийдээгүй байгаа гэсэн. Удахгүй шийдээд суралцахаар явна гэсэн мэдээлэл байна. Үүний дараагаар дасгалжуулагч хийх эсэхээ шийдэх юм байна.