Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Найдангийн Түвшинбаяр аварга жудо бөхөөр барилдахаа бараг болиод байгаа билээ. Харин түүний хувьд хамгийн сүүлд хүүгээ дасгалжуулж харагдсан. Тэгвэл түүнийг дасгалжуулах эрдэмд шамдан орсон гэх мэдээлэл олон улсын жудо бөх сонирхогчдын дунд ярианы сэдэв болжээ.
Үүгээр зогсохгүй дэлхийн томоохон клуб, улс орнууд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаярыг урьж залах, хамтран ажиллахаар санал шулуудаж эхэлсэн мэдээлэл байна.
Хамгийн эхэнд манай хойд хөршийн томоохон спортын клуб болох "Локомотив" -ийн зүгээс дасгалжуулагчаар ажиллах саналыг ирүүлсэн байна. Найдлага алдаж үзээгүй Найдангийн хүүд тус клуб жудо бөхийн тамирчдаа хариуцуулж Оросын тэмцээ уралдаанаас медаль бүрийг шүүрдэх битүүхэн хүсэлд автсан бололтой. Үүнийг гэрчлэх зүйл нь Н.Түвшинбаяр аваргад амалсан амлалт нь юм. Тус клубын зүгээс Н.Түвшинбаяр аваргад 1,5 сая рублийн цалин. Энэ нь ойролцоогоор 60 орчим сая төгрөг юм. Мөн тансаг зэрэглэлийн хаусанд амьдрах боломж. Хүүхдүүдийг нь тусгай сургуульд сургаж, зардал мөнгийг нь клубын зүгээс хариуцах саналыг ирүүлсэн гэдгийг эх сурвалж хэлж байна.
Ийнхүү "Локомотив" клубын дээрх тансаг амлалтаас Монголчуудынхаа найдлагыг алдаж байгаагүй Найдангийн Түвшинбаяр аварга маань татгалзаж, дасгалжуулагч хийхээр болуул зөвхөн Монголдоо л хийнэ гэсэн байна шүү.