Яармагийн зам дээр гарцаар гарч явсан 10 настай хүүхэд машинд мөргүүлсөн осол дахин гарлаа

Яармагийн зам дээр гарцаар гарч явсан 10 настай хүүхэд машинд мөргүүлсөн осол дахин гарлаа

Хан-Уул дүүрэг, Яармагийн зам дээр өнөөдөр өглөө бага насны хүүхэд машинд мөргүүлсэн осол гарсан байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас "Өнөөдөр 08:19 цагийн орчимд British school of Ulaanbaatar" сургуулийн хойд гарцаар гарч явсан 10 настай хүүхдийг Honda CRV автомашины жолооч мөргөсөн осол гарсан. Машинд мөргүүлсэн хүүхдийн биеийн байдал одоогоор гайгүй, ил харагдах гэмтэл шархгүй байна" гэсэн мэдээллийг өглөө.

Мөн өчигдөр Яармагийн эмнэлгийн хойд замд явган хүний гарцаар гарч байсан хоёр хүүхдийг мөргөж 9 настай хүүхэд гэмтэж, 5 настай охин амиа алдсан осол гарсан.

Өнөөдөр мөн гарцаар гарч явсан хүүхдийг мөргөсөн осол гарлаа.

Иймд жолооч та бүхэн явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгч байхыг эцэг, эхчүүдээ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Өдөр дараалан осол гарч хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирч байгаа тул зарим иргэн Яармагийн зам дээр явган хүний гүүрэн гарц барьж өгөхийг холбогдох албаныханаас хүссэн байна.