ГОВЬД УРГАДАГ ХӨМҮҮЛЭЭР ШАРИЛЖНЫ ХАРШИЛЫГ ЭМЧИЛЖ БОЛДОГ

ГОВЬД УРГАДАГ ХӨМҮҮЛЭЭР ШАРИЛЖНЫ ХАРШИЛЫГ ЭМЧИЛЖ БОЛДОГ

Өмнөговь аймгийн “Даланбулаг” хүнсний үйлдвэрийнхэн говьд түгээмэл ургадаг хөмүүлийг түүж, үйлдвэрлэлийн аргаар боловсруулж, “Хөмүүл” нэртэй брэнд гаргажээ. Өмнөговь аймаг, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Оюу толгой” компани, Говийн Оюу хөгжлийн дэмжих сангаас хамтран хэрэгжүүлж буй “Жижиг дунд үйлдвэрлэлийг чадавхжуулах” хөтөлбөрийн Брэндийг хөгжүүлэх дэд хөтөлбөрт хамргаджээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн брэнд бүтээх уралдаан зарлагдаж“Өнөд өвлөх урлахуй” компанийн “Хөмүүл” брэнд түрүүлж 25 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан байна. Үүгээрээ даршилсан хөмүүл, хөмүүлийн сорс буюу амтлагч, хөмүүлийн цуу буюу шүүс гэсэн багц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлжээ.

“ӨНӨД ӨВЛӨХ УРЛАХУЙ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Б.ГАНЦЭЦЭГ: Манай говийнхон эртнээс хөмүүлийг хүнсэнд хэрэглэж ирсэн. Чийг бам өвчинд сайн гэж хуучцуул ярьдаг байсан. Орчин цагт хүмүүс ургамлын гаралтай янз бүрийн харшилтай болсоннь байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн бага хэрэглэдэгтэй холбоотой гэж би боддог. Манай үйлдвэрийн хоёр ажилтан хөмүүлийг тогтмол хэрэглэсээр байгаад ургамлын харшилаасаа салсан тохиолдол бий. Тиймээс ч бид Өмнөговийн “БИГ” төвөөс зарласан уралдаанд “Хөмүүл” брэндээрээ оролцож тэргүүлсэн. Уралдааны шагналын мөнгөөрөө үйлдвэртээ тоног төхөөрөмж авсан.

Сони: Говь нутгийн хөмүүл бол жинхэнэ органик бүтээгдэхүүн. Хөмүүлийг бэлтгэхдээ зөвхөн Гурвантэс сумын давсаар амталдаг. Өөр давс огт хийж болохгүй. Хадгалах боломжгүй болдог байна. “Хөмүүл” брэндээ Улаанбаатар хотын зарим сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж эхэлсэн. Цаашлаад гадны зах зээлд гаргах зорилт тавин ажиллаж байгаа юм байна.