Монгол улсын ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ хоргоогоод удаж байгаа. Тэрээр Ерөнхийлөгчид өрсөлдөх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Үүнийхээ дараа АН-ын даргын сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргаж сар гаруйн хугацаанд сонгуулийн сурталчилгааны уулзалтаа хийж яваа билээ.
Харин өнөөдөр өглөөнөөс эхлэн түүнийг АТГ дуудсан. Баривчилж болзошгүй гэх мэдээлэл гараад байсан билээ. Тэгвэл сүүлд авсан мэдээллээр бол АТГ-т Н.Алтанхуягийг яаралтай ирэхийг үүрэгджээ. 19:30 цагт ирж мэдүүлэг өгөх, мөрдөн байцаагчтайгаа биечлэн уулзах үүрэг өгсөн мэдээлэл гарч байна.
Зарим эх сурвалжийн мэдээллэж байгаагаар бол 19:30 цагт Н.Алтанхуяг АТГ-д очоод байцаагдана. Бараг баривчилагдаж магад үгүй гэсэн мэдээллийг өгч байна.
Зарим эх сурвалжийн мэдүүлж байгаагаар Н.Алтанхуягийг АТГ-аар оролдуулж намын даргын сунгаанаас мултлах сонирхол АН-ас угшилтай томоохон улс төрчид хүсчээ. Ийм ч учраас хэсэг чимээгүй байсан АТГ ажиллаж эхэллээ гэсэн мэдээллийг гаргаад байна.