С.Батболдын тойрохыг зурах эсэхийг өнөөдөр дэнслэх үү?

С.Батболдын тойрохыг зурах эсэхийг өнөөдөр дэнслэх үү?

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын  ээлжит 7-р хуралдаан өнөөдөр болно. Уг хурлаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцэхээр төлөвлөөд байгаа.

Нэгд: Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай. Хоёрт: Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцэх юм. Энэ хоёр асуудлыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд танилцуулах юм байна.

Гэхдээ энэ асуудал нээх сонин биш. Учир нь Нийслэлийн засаг дарга С.Батболдыг огцруулах эсэх асуудлыг НИТХ дахь АН-ын бүлгийнхэн хөндөн тавьж болзошгүй. НИТХ нь 45 гишүүнтэй. Гуравны нэг нь огцруулах санал өгвөл С.Батболдыг суудлаас нь ховхлох юм. С.Батболдод НИТХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд дургүй болсон гэх мэдээлэл байна. Учир нь С.Батболд нь заан мэт авирлаж, хотын ажлыг гацаах болсонд дургүйлэх болжээ.

Зарим эх сурвалжийн мэдээллэж байгаагаар бол С.Батболдын ургашгүй байдлаас үүдэн өнөөдрийг хүртэл нийслэлд бодитой ажил хийгдээгүй.