Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Монголын бүжгийн спортын тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн холбоо болон хамтлагууд, клубуудын үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэх, бүжгийн спортоор дамжуулан иргэд, олон нийтийн гоо зүйн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор 2002 оноос эхлэн зохион байгуулагдаж буй “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн” өнөөдөр Буянт ухаа спортын ордонд зохион байгуулагдлаа.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ болон бусад холбогдох албаны хүмүүс, шүүгч, дасгалжуулагчид, тэмцээнд оролцож буй баг тамирчид оролцов. НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав “Өнөөдөр Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээнд 8 төрөлд 320 гаруй тамирчид оролцож байгаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс талархалтай байна. Нийт баг тамирчиддаа тэмцээн уралдаанд нь амжилт хүсье” хэмээв.

Монголын бүжгийн спортын холбооны санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй XVIII удаагийн тэмцээн энэ жил 8 насны ангилалд тамирчин хөгжүүлэх хөтөлбөрт тэмцээн, зэрэглэлийн тэмцээн, формейшны тэмцээнүүдэд нийт 320 гаруй  тамирчид авъяас билэгээ сорин Улаанбаатар хотын аваргын төлөө өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс