ЭМД-ын хөнгөлөлттэй эмийг сарын турш олгодог болно

ЭМД-ын хөнгөлөлттэй эмийг сарын турш олгодог болно

Сар бүрийн эхэнд иргэд ЭМД-ын хөнгөлөлттэй эм худалдан авах гэж уртаас урт дараалал үүсгэдэг. Ялангуяа ахмад настнууд өглөө тав, зургаан цагаас эхлэн эмийн санд дугаарлаад гар хоосон буцах тохиолдол олон. Учир ЭМД-ын хөнгөлөлтөөр олгох эмийг сарын эхний өдрүүдэд, тодорхой цөөн тооны эмийн сангуудаар олгодог нь ийм хүндрэл үүсгэдэг аж. Тэгвэл энэ байдал удахгүй арилах нь. Тодруулбал, ирэх 11-р сарын нэгнээс даатгуулагчдад хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан эмийг бүтэн сарын турш өөрт ойрхон дурын эмийн сангаас авах боломжтой боломжтой болох юм байна.

This image has an empty alt attribute; its file name is image-1.png
 
 

 

Түүнчлэн иргэд өмнө нь зөвхөн өрхийн эмчийн бичсэн жороор эмээ хөнгөлөлттэй авдаг байсан бол аль ч шатлалын эмнэлгийн эмчээр эмийн жороо бичүүлж авдаг болох юм байна. Ирэх сарын нэгнээс хэрэгжих энэ журамд мөн эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээнд өөрчлөлт орно гэдгийг ЭМЯ-ийн хэлтсийн олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түвшинжаргал хэллээ. Мөн хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өөрчлөлт орно гэдгийг ч эх сурвалж дурдсан юм. Иргэд, даатгуулагчиддаа ийнхүү уян хатан, таатай нөхцөлийг бүрдүүлж, эмийг бүтэн сарын турш олгох энэ журам олон нийтэд хүлээлт үүсгэсэн шийдвэр байсан юм.

                                                                                                                                                                                  Э.Сэлэнгэ