4 хүний амь насыг хэлхсэн төмөрөөр үнэлэхийн оронд хэдэн төгрөг өгчихгүй дээ С.Батболд оо !!!
Нийслэлийн засаг дарга С.Батболд өчигдөр цагдаагийн дэслэгч залууг сүртэй нь аргагүй шагнав. Уг шагнал нь гал түймэрээс 4 хүний амь насыг аварсан эрэлхэг залуу дэслэгч Г.Ганбаярт Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг гардуулсан юм. Үнэндээ 4 хүний амь насыг аварсан залууд энэ төмөр үнэ цэнэтэй болов уу?
Нийслэлийн засаг дарга С.Батболд миссийн тэмцээн зохион байгуулсан залууд 20 сая төгрөг өгдөг юм байна лээ. Тэгсэн хэрнээ 4 хүний амь нас аварсан залууд ганц тэмдэг өгөөд өнгөрөх нь зөв гэж үү дээ. Нийслэл хотын 4 иргэнийх нь амь нас Улаанбаатарт ганц удаа болсон миссийн тэмцээн хоёрын үнэ цэнийг эрхэм дарга С.Батболд маш өөрөөр үнэлж байгааг нь гайхсан, бас халагласан иргэд олон байна. Залуу дэслэгчийн хувьд амьдрал нь сайжрах, ар гэрээ аюулгүй орчинд амьдруулах нь тун чухал. Түүний хувьд энэ л зорилгынхоо төлөө идэх хоолоо умартаж, өмсөх зүүхээ мартан зүтгэж байгаа нь ойлгомжтой. Иймээс л түүнд энгэртээ зүүх төмөрнөөс илүү өнөөдрийн үнэ цэнэ бол урамшууллын үгтэй хамт ирэх мөнгөн шагнал болов уу. Сүртэй нь аргагүй төмөр зүүж өгөхийнхөө оронд хэдэн төгрөг өгчихөж яагаад болсонгүй вэ?
Зөвхөн Нийслэлийн засаг дарга С.Батболд ч ганцаараа төмөр зүүгээд өгчихсөнгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хүртэл хүлээн авч баяр хүргэжээ. Албан мэдээлэл нь мөнгөн урамшуулал гэх үг алга. Шагнаж, урамшуулж болно. Тэр хүнийг үнэлж байгаа бол амьдралд нь тус болох таван төгрөг өгчихөж бай л даа дарга нараа. Өнөөдөр залуу хүнд урмын үг, түүнтэй нь дүйцэхүйц бодит дэмжлэг л чухал.