Нийслэлийн засаг дарга С.Батболд. Улс төрд олон жил чанагдсан энэ эрхмийг туршлагатай, төр захиргааны байгууллагад шат шатандаа ажиллаж үзсэн гэж л МАН итгэсэн байх. Тэр харин итгэлийн зүтгэлээр хариулж чадаж байна уу?
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын томилогдсон цагаасаа эхлэн гаргасан тогтоол, шийдвэрийг харахаар Томилолтоор ажиллуулах тухай, сахилгын шийтгэл оногдуулах тухай, ажлын хэсэг байгуулах тухай, Хөрөнгийн хэмжээг тогтоох тухай, Бүтцийн өөрчлөлт хийх тухай гэх мэт л шийдэр гаргаж иржээ. Харин Нийслэлийн иргэдийн амьдралыг сайжруулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр хийсэн, хэрэгжүүлэхээр өгсөн үүрэг даалгавар бараг л алга. Үүний цаад шалтгаан чухам юу вэ?
Агентлагийн дарга нартайгаа хамтран ажилладаггүй С.Батболд
Нийслэлийн засаг дарга С.Батболд бол томилогдсон албан тушаалтан. Түүний хувьд Нийслэлийн 1,3 сая иргэний амьдрал, аж байдал бүхэнд анхаарал хандуулах ёстой. Ингэхийн тулд түүний хувьд харьяа 40 агентлаг, 100 орчим харьяа байгууллагатайгаа ажиллах ёстой. Тэгэхээр эдгээр агентлаг, байгууллага бүрийнхээ даргатай С.Батболд хамгийн ойр ажиллаж Улаанбаатар хотын асуудлыг шийдэх ёстой. Гэтэл тэр уг ажлыг огт хийдэггүй талаар Нийслэлийн харьяа агентлагийнхан гомдлох болжээ.
Нийслэлийн харьяа агентлагийнхан шууд хотын дарга С.Батболд дээр орж ажлаа танилцуулж, асуудлаа шийдүүлж чадахаа больсон гэнэ. Тэрэнтэй уулзахын тулд заавал нэг шатаар дамжих ёстой. С.Батболд хажуудаа Мөнх-Эрдэнэ гэх зөвлөхтэй болжээ. Тэр нь Нийслэлийн засаг даргын ажлын алба гэгчийг байгуулаад суучихсан. Бүх агентлагийн асуудлыг өөр дээрээ авч шүүн тунгааж, хотын даргаруу авч ордог гэнэ. Үнэн хэрэгтээ тэр 40 агентлагийн асуудлыг ойлгож мэдэх ухаантай, алсын хараатай хүн үү гэвэл тийм биш. Харин ч даахгүй нохой булуу хураана гэгчээр нь нийслэлийн хөгжлийн бүх ажлыг гацааж өөр дээрээ овоолчихоод сууж байгаа тухай Нийслэлд ажилладаг хүн бүр ам уралдан ярих болжээ. Агентлагуудаас гадна харьяа байгууллага бүр Нийслэлийн засаг даргаар асуудлаа шийдүүлж ажлаа хийх ёстой. Гэтэл үүнийг ч бас мань хүн л хүлээн авч Нийслэлийн засаг дарга С.Батболдын ширээн дээр тавьж, танилцуулах эсэхийг шийдэж суудаг байна. Түүнд асуудлаа өгчихөөд хэзээ дуудах бол гэж хүлээж залхсан Улаанбаатар хотын хурган дарга нар залхаж, ажил хийхээ ч больсон тухай мэргэжилтэнгүүд нь гомдлох болжээ.
Ажлаа бүтээлгэхийн тулд НАЙРАХ ХЭРЭГТЭЙ
Аргаа барсан Нийслэлийн агентлаг, харьяа байгууллагын зарим дарга нар ажлаа хийхийн тулд С.Батболдын зөвлөх гэх Мөнх-Эрдэнэ гэгчийг хоол цайгаар дайлж цайлах, шөнө оройн цагаар тав тухыг нь хангах гэж зүдрэх болжээ. Хөлд нь сууж массаж хийх нь холгүй л доль үсрэх болсон тухай хоорондоо шивэр авир хийж байгаа дуулдана. Томилогдсон албан тушаалтангууд нь ингэж доошоо орох үндэслэлийг Нийслэлийн засаг дарга С.Батболд тавьчихсан гэдгийг өнөөдөр Хангарьд ордны 14 давхар байшинд суугаа хүн бүр ярьж байгаа юм. Дээр нь баахан хүн ажлаас хална гээд айлгачихсан С.Батболдоос болж сэтгэл, зүтгэл гарган ажиллах хүн Нийслэлд байхгүй болжээ.
Нийслэлийн засаг даргаар С.Батболдыг томилогдоход л иргэд шүүмжилж байсан. Улаанбаатарчуудаас нэг ч ширхэг санал аваагүй хүн хотыг удирдах боллоо. Тэр Нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөрийг барьж иргэдтэй уулзаагүй. Тэр Улаанбаатарчуудтай сонгуулиар нүүр тулаагүй. Тийм байхад тэр хүн ажил хийх үү гэсэн асуултыг олон иргэн асууж суусан. Харин өнөөдөр түүнийх нь хариулалт нь хотын дарга С.Батболд зөвлөх нэртэй хамтран зүтгэгчээ хаалганыхаа өмнө гарыг нь алдалж зогсоочихоод Хотын амьдралыг цонхоороо ширтээд сууж байгаа бололтой. “АЛБАН ТАСАЛГААНЫ ЦОНХООР АМЬДРАЛ САЙХАН Л ХАРАГДАЖ БАЙГАА БАЙХАА ХОТЫН ДАРГА С.БАТБОЛД ОО
Нутаг усаараа ижилсэж, морь уяаны газраас ханьсах гээгүй л юм бол 1,3 сая иргэний амьдралыг хохироож байгаа эрх найз ч юм уу эрх хүү ч юм уу энэ хүнтэйгээ хариуцлага яриач ээ МАН-ын дарга М.Энхболдоо.
Нийслэлийн засаг дарга гэдэг 1,3 сая иргэнтэй уулзаж амжихгүй ч 40 агентлаг, 100 харьяа байгууллагынхаа дарга нартай уулзаад ажлаа хийчихдэг ухамсартай байх ёстой. Гэтэл тэгдэггүй гэх ярианд өртөж суугаа нь ухаантай, мэргэжлийн хүний үйлдэл мөн гэж үү? Хүнд суртал, төрийн ялзарсан байдлыг дахин Улаанбаатарт хотод бий болго гэж эрхэм намын дарга та эрх жаалдаа үүрэг өгөөд явуулчихсан юм биш биз дээ.