Н.Энхтайван: Япон улсаас авах 230 орчим сая ам долларын зээлийн ноот бичигт гарын үсэг зурлаа
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон улсын гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол улсад албан ёсны айлчлал хийж буй билээ. Уг айлчлалын хүрээнд хоёр гадаад харилцааны сайд нар албан уулзалт, яриа хэлэлцээ хийсэн байна. Уг яриа хэлэлцээний хүрээнд 230 сая ам долларын нэн хөнгөлөлттэй зээлийн ноот бичигт гарын үсэг зуржээ. Энэ талаараа хоёр сайд мэдээлэл хийлээ.