ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНӨӨ ДАРХАН ХОТОД ХИЙЛЭЭ

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНӨӨ ДАРХАН ХОТОД ХИЙЛЭЭ

Гаалийн байгууллага жил бүр удирдах ажилтны зөвлөгөөнөө хийдэг уламжлалтай. Тэгвэл энэ жил дархан хотод удирдах ажилтны зөвлөгөөнөө хийж ажлын үр дүн, цаашдын бодлого чиглэлийг гаалийн байгууллагын удирдах ажилтнуудад танилцуулсан байна. Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн 2017 оны 1 дүгээр сарын 26-аас 28-ны өдрүүдэд дархан хотод амжилттай зохион байгуулагдаж байна. Мөн удирдах ажилтны зөвлөлгөөний өдрүүдэд гаалийн газар, 2016 оны ажлын үр дүнг дүгнэх, 2017 оны үр дүнгийн гэрээг байгуулах, төрийн удирдлагын маркетинг сэдвээр лекц, ярилцлага хийх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулжээ. Гаалийн байгууллага энэхүү удирдах ажилтны зөвлөгөөнөөрөө байгууллагынхаа бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх зэргээр үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнүүдээ хэлэлцэж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. ГЕГ-ын хувьд өнгөрсөн жил амжилттай ажиллаж төсөвт төвлөрүүлэх үүргээ давуулан биелүүлсэн юм. Түүнчлэн “гаалийн цом-2017” спортын тэмцээнээр өрсөлдсөн байна.