Ханбогд сумын ногоочид тарьсан нарийн ногоогоо Оюутолгой  компанид нийлүүлдэг

Ханбогд сумын ногоочид тарьсан нарийн ногоогоо Оюутолгой компанид нийлүүлдэг

Өмнөговь аймгийн Ханбогд сум хүнсний ногоо тариалалтаар аймагтаа дээгүүр орно. Тэдний нэг болох “Үүртийн ногоон хошуу” хоршоо нь 2016 оноос задгай талбайн болон хүлэмжийн ногоо тариалж эхэлсэн. Тэд долоо хоногт нэг удаа Оюу толгой компанид нарийн ногоо нийлүүлдэг. Тус бүр 500 кг өргөст хэмх, 500 кг улаан лооль өгдөг юм байна. Олон улсын том төсөлд ханган нийлүүлэлт хийнэ гэдэг амаргүй. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүн нийлүүлнэ гэдэг бол аюулгүй байдал, эрүүл ахуй, чанар, стандартын өндөр босгыг давна гэсэн үг. Энэ бүхнийг тус хоршооныхон Даланзадгад Бизнесийн инноваци хөгжлийн “БИГ” төвөөр дамжуулан сурч мэдэж авчээ. Өмнөговь аймаг, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Оюу толгой” ХХК, Говийн Оюу хөгжлийг дэмжих сан  хамтран “ЖДҮ-ийг чадавхжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Хоршоодыг чадавхжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж “Үүртийн ногоо хошуу” хоршоонд зөвлөх, сургах үйлчилгээ үзүүлжээ. Олон улсын том төсөлд бараа бүтээгдэхүүнийг хэрхэн нийлүүлэх, стандарт хангадаг зэрэг төрөл бүрийн сургалт, зөвлөгөө өгч, мэргэжлийн багш эрдэмтдээр хичээл заалгаж энэхүү боломжийг олж авсан гэж тус хоршооныхон хэлж байна.

 

This image has an empty alt attribute; its file name is image-6-1024x576.png
 
 

 

“ҮҮРТИЙН НОГООН ХОШУУ” хоршооны дарга Н.ГАНЧИМЭГ: Бидний тарьсан хүнсний ногоо бол ямар ч химийн орцгүй, цэвэр байгалийн органик бүтээгдэхүүн. Ингэж байж л Оюу толгойн чанар стандартыг хангана. Ер нь говь нутгийн нарны илч сайн, нартай байх өдрийн тоо олон зэрэг нь хүнсний ногоо тариалахад тун сайнаар нөлөөлдөг. Тиймээс ч манай ногоо амттай сайхан байдаг гэж би боддог. Бид жимс, ногоогоо нарийн шинжилгээнд хамруулж Оюу толгойд өгдөг юм. Одоо бидэнд дөрвөн улирлын хүлэмж барьж өгч байгаа. Удахгүй жилийн турш ногоогоо тарьж нийлүүлдэг болно.

 

This image has an empty alt attribute; its file name is image-3-1024x576.png
 
 

 

“ҮҮРТИЙН НОГООН ХОШУУ” хоршооны гишүүн Г.АДИЛАА:  Манай хоршоо хүлэмжиндээ улаан лооль, өргөст хэмх тарьж задгай талбайдаа тарвас, шар, хүрэн манжин, амтат гуа гэх мэт хүнсний ногоо тариалдаг. 2020 оны эхээр Өмнөговь аймаг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Оюу толгой компани, Говийн оюу хөгжлийг дэмжих сан хамтран хэрэгжүүлж байгаа “ЖДҮ эрхлэгчдийг чадавхжуулах” хөтөлбөрөөс уралдаан зарлаж бид шагналт байранд орсон. Тэгээд бидэнд 10 сая төгрөгийн санхүүлжт өгч түүгээрээ бид 22 мориний хүчин чадалтай бага оврын трактор авч, бас хүлэмжээ засч янзалсан. Үнэхээр цагаа олсон дэмжлэг болсонд баярлаж байна.

 

This image has an empty alt attribute; its file name is image-5-1024x576.png