Мөөеө аварга Баянаа аварга хоёр архи ууж байгаад нөгөө архи нь ч дуусч, Баянаа аварга ч
-За явья даа гэсэн чинь Мөөеө аварга
- Хүлээжий, цавь илнэ. Сэлэм босно гээд байлгаад байж. Тэгсэн тэр нь "Шавь ирнэ. Шил юм босно" гэсэн үг байсан гэнэ лээ.
****************************************************************************************
Мөөеө аварга нэг залуу бөхтөй тааралдаад чи яагаад барилдахгүй байнаа гэж асууж. Нөгөөх нь:
-Аваргаа миний даралт ихдээд, зүрх дэлсээд болохгүй байнаа гэж.. Тэгсэн чинь аварга ярвайгаад:
-Хмм, яасан хөгшин хүний өвчин ярьдаг юм бэ? залуу хүн байж заг хүйтэн, тэмбүү мэмбүү гэж яриач чи гэжээ...
*******************************************************************************************************
Мөөеө аварга Төв аймгийн нутгийн зөвлөлийн хуралд уригдаж очоод хурал эхлэх цаг нь өнгөрөөд удсан чинь шууд босоод л өлгүүрээс пальтогоо аваад өмсөж гэнэ.
-Мөөеө аваргаа та жаахан хүлээ л дээ, манайхан одоо цугларах юм шиг байна гэсэн чинь аварга их муухай харснаа:
-Манай Төв аймагт олигтой пидда байхгүй л дээ. Дээр үед Богдод мөргөх гэж ирээд буцах зардалгүй пиздукууд л Төв аймагт үлдчихсэн байдаг юм...
**************************************************************************************************
Улсын заан том Санжаа:
-Тэр жил би тав давчихаад чадвал заан болчих санаатай сууж байв. Зургаагийн даваанд аанай л Баянаа аварга амлаад авчихлаа. Яаж шуухан барилдана даа гээд бодоод сууж байтал Мөөеө аварга хүрээд ирлээ.
-За яагаад өр алдсан хужаа шиг урвайчихаа вэ? Аваргад яаж унахаа бодож сууна уу? гэснээ
-Би чамд яаж хаях арга зааж өгье. Чи хар даа. Баянаагийн хүзүүн дээр нэг том хатиг гарчихаж. Өглөөнөөс хойш хараад байсан чинь эмзэглээд байгаа бололтой харагдана. Шууд очоод тэрнээс нь базаад авчих, бараг өөрөө сөхрөөд өгнө. Тэгэхээр нь гуядчих гэдэг юм байна.
-Арай ч муухай юм биш үү гэсэнд
- Өө, мангар нэрэндээ таарсан золиг чамайг гээд яваад өгөв. Тэгээд яахав нэлээд үзлээ. Олон жил аваргын бэлтгэл хангагчаар чөлөөт, самбо барилдаж энэ хүнд чихээ боорцог болтлоо нухлуулснаа санаж уур ч хүрч байна. Мөөеө аваргын хэлсэн үг санаанд орж хүзүүнээс нь атгаж аваад татчихав. Тэгсэн мань эр сөхрөх нь бүү хэл арагш цахалж гар тавиулаад:
-Чи яасан муу санаатай новш вэ гээд тас буутал алгадаад авдаг байгаа.
-Би ямар санаатай тэгсэн юм уу гэж гөжтөл өөдөөс
-Тийм байх аа чи. Чамайг ийм мэх боловсруулаад сууж байна гэж Мөөеө хэлэхээр нь үнэмшээгүй юм гэдэг байгаа. Цаана нь учраагаа давсан Мөнхбат аварга бид хоёрыг хараад байдгаараа инээчихсэн явж харагдлаа.