Тусгай үүргийн онгоц өнөөдөр Сөүл рүү ниснэ

Тусгай үүргийн онгоц өнөөдөр Сөүл рүү ниснэ

Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.10.19/ хөөрнө. УОК-ын  шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан, Сөүл рүү таван нислэг, Токио руу нийт  долоон  удаагийн нислэг үйлдээд  байна. Тодруулбал,

  • Аравдугаар сарын 4-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоцоор  160 иргэн ирсэн.
  • Аравдугаар сарын 8-нд  Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 264 иргэн ирсэн
  • Аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор   259 иргэн ирсэн
  • Аравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 135 иргэн ирсэн
  • Аравдугаар сарын 16-нд  Сөүл-Улаанбаатар чиглэлийн  транзит тусгай үүргийн онгоцоор 149 иргэн ирсэн.
  • Аравдугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 115 иргэн  ирсэн.
  • Аравдугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 193 иргэн ирсэн.

ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГҮҮД

  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар 
  • Аравдугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус, тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.