1 км төмөр замыг 3,7-4,2 сая ам доллараар барина

1 км төмөр замыг 3,7-4,2 сая ам доллараар барина

Монгол улс төмөр замаа барина гэж яриад бараг 10 жил боллоо. Энэ хугацаанд өргөн нарийн гэсэн хэрүүл хийсэн болохоос нэг км төмөр замын өртөг хэд байдаг тухай бараг л хөндөөгүй. Үнэтэй төмөр зам барихад ямар шаардлага тулгардаг. Хямдхан нь хэдэн төгрөгөөр босох боломжтой талаарх яриа ч бүдэг. Ер нь бол 1 км авто замыг барих зардлаас хэдэн арав дахин үнэтэй л гэх тойм тоог Төмөр замын салбарынхан хэлдэг. УИХ-ын чуулганаар төмөр замын асуудал хэлэлцэгдэж байгаа энэ үед А.Сүхбат гишүүн 1 км төмөр замын өртөгийг сонирхлоо. Говь, хангайд тавихаас шалтгаалж төмөр замын өртөг 1 км нь 3,2-4,2 сая ам долларт багтаж байгааг Зам тээврийн хөгжлийн сайд Ганбат танилцууллаа.