Жасинда Ардерн Шинэ Зеландын Ерөнхий сайдаар улиран сонгогдлоо

Жасинда Ардерн Шинэ Зеландын Ерөнхий сайдаар улиран сонгогдлоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Шинэ Зеланд улсад парламентын сонгуулийн санал хураалт явагдсан бөгөөд Ерөнхий сайд Жасинда Ардерны “Хөдөлмөрийн” нам дахин ялалт байгууллаа. Ингэснээр Жасинда Ардерн Шинэ Зеландын Засгийн газрын тэргүүнээр улиран сонгогдож байна. 

Ерөнхий сайд Жасинда Ардерний тэргүүлж буй Засгийн газар коронавирусийн халдвартай маш хүчтэй тэмцэж дорвитой арга хэмжээнүүд авсан гэж түүний нэр хүнд энэ жил огцом өссөн. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн нам энэ жилийн парламентын сонгуульд ялалт байгуулна хэмээн ажиглагчид сонгуулиас өмнө нь таамаглаж байсан юм.

Өдгөө 40 настай Жасинда Ардерн 2017 онд Шинэ Зеландын Засгийн газрын тэргүүнээр сонгогдож улмаар тус улсын хамгийн залуу Ерөнхий сайд хэмээн түүхэнд бичигдэж байв. 

                                                                                                                                       Эх сурвалж: ВВС