УИХ дээр оффшорт данс эзэмих эсэх асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Уг хуулийн төслийн талаар гишүүд олон байр суурь л илэрхийлж байна. Нэг хэсэг нь уг хууль наанаа оффшорчидтой хариуцлага тооцох гэж байгаа мэт харагдавч цаанаа толгойг нь илсэн гэдэг тайлбар яваа. Харин нөгөө хэсэг гишүүн нь уг хуулийн төсөлд зарим нэг цоорхой заалт оруулчих санаатай тайлбар тавьж сууна. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Ундармаа гэр бүлийн гишүүн нь оффшорт данстай байж яагаад болохгүй гээд байгаан Энэ чинь үндсэн хууль зөрчсөн алхам биш үү гэсэн тайлбар тавив. Тэгэхээр заавал оффшорт мөнгөө байлгах сонирхол эрхэм гишүүн Б.Ундармаад байгаам биш биз. Үнэхээр л шударга олсон мөнгө бол оффшорт биш Монголдоо байх нь зүйтэй гэх шулуухан тайлбарыг Хууль зүй дотоод хэргийн сайд өглөө.