Кристиано Роналдо “Катар миний сүүлийн ДАШТ байх болно. Би амралтаараа Катар, Дубай явж амрах дуртай. Хэдий миний сүүлийн олон улсын тэмцээн байх боловч би жаргалтай байна” хэмээн ярьжээ.
Кристиано Роналдо Португалын шигшээ багтайгаа хамт өнгөрсөн жил УЕФА Үндэстнүүдийн лигт түрүүлсэн бөгөөд энэ жил УЕФА үндэстнүүдийн цомд нэг ч ялагдал хүлээлгүй 100 хувийн амжилттай яваа. Мөн тэрбээр 2016 онд шигшээ багийнхаа хамтаар Европын аваргаар тодорч байсан билээ.
Анх 2006 онд Германд зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож байсан К.Роналдо одоогийн байдлаар дөрвөн ДАШТ-д дараалан оролцож, 17 тоглолтонд долоон гоол оруулаад байна. Өдгөө шигшээ багийнхаа төлөө 101 гоолыг оруулаад буй тэрбээр 2022 онд 37 нас хүрнэ.