Женко, Зи нарын ялалт

Женко, Зи нарын ялалт

Ардчилсан намын даргын сунгааны сонгууль болж өнгөрлөө. УРьдчилсан байдлаар тус сунгаанд С.Эрдэнэ өнгөлсөн гэнэ. Угаасаа ч ийм дүн гарах магадлал маш өндөр байсан. Ардчилсан намынхан ч энэ дүнг хүлээн зөвшөөрч байсан нь нууц биш билээ. Гэхдээ С.Эрдэнэ ялсан гэхээсээ илүү түүнийг ялуулсан хүчин хамгийн их баярлаж байгаа.

Зи бол өөрийнхөө хойд дүрийг тодруулчихлаа

С.Эрдэнэ бол томруулсан З.Энхболд гэж нэгэнтээ хэлчихсэн. Тэгэхээр Ардчилсан нам 2016 оны сонгуульд ялагдсан бодлого үргэлжлэх нь. Энэ бодлого нь ялсан тогтолцоогоо хөсөр хаядаг. Анхан шатны гишүүд, өөр фракц бүлэглэлийнхээ санаа бодлыг сонсдоггүй. Өөрийнхөө л зөв гэсэн бодлоор өрөөлийг үгүйсгэж, өөр хэн ч биш өөрөө л шийддэг гажуудал.

Тэр яагаад баярлаж байна вэ гэж үү? З.Энхболдыг АТГ зүгээр суулгахгүй. Нэгэнтээ байцаагдаад эхэлчихсэн. Түүнд но байгаа учраас л тэр битүүхэн айдастай байгаа биз. Ц.Нямдоржийн хэлсэнчлэн ухуул хэнээс ч НО гарна шүү дээ. Тэгэхээр ухуулж төнхүүлэхэднь араас нь бат найдвартай хамгаалах ар тал хэрэгтэй. Мэдээж энэ нь гол хүчин болох Ардчилсан нам. Түүний дарга байх ёстой. Үүнийг нь хийх ганц хүн нь С.Эрдэнэ байлаа. Тэгэхээр түүний хувьд энэ удаагийн уралдаанд бооцоогоо С.Эрдэнэ дээр тавиад ялчихлаа.

З.Энхболдын хувьд нэгэнт ялсан учраас дараагийн нүүдлээ хийх нь дамжиггүй. Тэр нь З.Энхболд Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвших эрхийг өвөртлөх магадлалтай боллоо. Ийм боломжийг өөртөө бүрдүүлэх хамгийн өндөр магадлал түүнд бий болов. Мянга эсэргүүцсэн ч түүнд туслах Шонхор фракц, ялсан талд үйлчилж эхлэх хэсэг бүлэг бий болсон нь гарцаагүй.

Женко Х.Баттулга яагаад ялсан гэж үү

Женко Х.Баттулгын хувьд нэгэнт АТГ-д шалгагдаад эхэлчихсэн. Бараг л ялагдагчаар татагдах нь ойлгомжтой болчихсон байгаа. Тэгэхээр түүнд хамгаалалт хэрэгтэй. Энэхүү хамгаалалтыг хийх хүчин нь Ардчилсан нам. Нэгэнт хэл амаа ололцож чадахгүй яваа фракцын төлөөлөл хэрэв ялчихсан бол түүнд хэцүү байх байлаа. Харин тэр 2016 оны сонгуулийн өмнөөс Шонхор фракцтай зуузай холбон гүйх болсон. тэгэхээр энэ нөхөрлөл энэ удаа ч үргэлжилсэн. С.Эрдэнэ ялахад Х.Баттулга МоАХ фракцаа ажилуулсан нь нууц биш. Тэд анхан шатанд сүлжээгээ үүсгэж С.Эрдэнэ ванг дэмжсэн нь дамжиггүй. Харин одоо С.Эрдэнэ хариугаа барьж Х.Баттулгыг ялагчаар татах, баривчлах гэх бүрт нь улс төр хийнэ. Угаасаа Х.Баттулга зүгээр ачигдаад явахгүй нэгэн. Тэгэхээр хоёр талаасаа хүч хавсран зүтгэх нь дамжиггүй.

Ардчилсан нам бүхэл байх уу?

Одоо Ардчилсан намд эв нэгдэл гэдэг зүйл яг үнэндээ өнгөц харагдаж байна. Тус нам удахгүй хэдэн тийшээ харсан хэсэг бүлэг этгээдийн нөхөрлөл байсан гэдгээ бататгах уу эсвэл улам нягтарших уу гэдгээ дэнслэх учиртай. Ихэнх улс төрийн ажиглагчид нэг хэсэг нь намаа орхиод гарна гэдэг дээр дэнчингээ тавьж сууна.