Зэвүүн яриа нэвтрүүлгээр олны танил болсон хөтлөгч Оргил буюу Оргилмөнх нэгэн цагт залуусыг байлдан дагуулж байсан Extacy хамтлагийн гишүүн Сэржээ буюу Сэржмядагтай хайр сэтгэлийн холбоотой болсноо олонд зарлалаа.
Тэд өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээс эхлэн болзож эхэлсэн бөгөөд хөтлөгч Оргил амраг бүсгүйгээ эргүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан гэж ойр дотныхон нь хэлэх юм билээ.
Дуучин Сэржээгийн хувьд бие хаа царай зүсээрээ загварын охидоос дутахааргүй “хөөрхөн”. Сүүлийн хэдэн жил уран бүтээлээс илүү хувь хүний хөгжилдөө түлхүү анхаарч, фитнесс, спиннингийн багш хийх болсон байна.
Дашрамд дуулгахад, хөтлөгч Оргилмөнх 2017 онд найз бүсгүйгээсээ уучлал хүссэн бичлэгээ олон нийтэд цацаж байсан юм. Гэвч түүний экс найз бүсгүй хөтлөгч залууг эс уучласан байдаг.