Нийтэлч Баабар: Эрдэнэ ялсан нь зөв

Нийтэлч Баабар: Эрдэнэ ялсан нь зөв

Нийтэлч Баабар буюу Батбаярын хувьд намынхаа даргаар С.Эрдэнэ сонгогдсон нь зөв гэсэн тайлбарыг өөрийн жиргээ хуудсанд бичжээ. Чухам яагаад ингэж бичсэн нь сонирхал татаж байна. Түүний хувьд Ардчилсан нам шинэчлэгдэх ёстой. Тэгэхийн тулд усны хөвөөн дээрээс шинэчлэлээ эхлүүлэх биш бүр живсэн хүлэг онгоцыг татаж гаргахаас эхлэх нь зөв гэсэн логикийг гаргаж ирээд байна. Энэхүү логикийнх нь нэг нь С.Эрдэнэ АН-ын хүлэг онгоцыг далайн ероолд живүүлэх учиртай. Харин үүнийх нь дараа тус намынхан татаж гаргах нь байна л даа.

 

Энэ мэтээр С.Эрдэнэ Ардчилсан намын дарга болсонд хүмүүс өөр өөрийн өнцөгөөс тайлбарлаж байна. Харин ихэнх гишүүд нь нэгэнт ялсан хүнээ хүлээн зөвшөөрч, ялагдсан нь хамтраад намынхаа нэр хүндийг өсгөх тал дээр ажиллах нь зөв гэж харж байгаа бололтой. Харин бусад нь Ардчилсан намаас бурхан хүртэл нүүрээ буруулжээ гэсэн тайлбартайгаар хувийн үзэл бодлоо жиргэж сууна аа.