2020 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтын буцаан олголт буюу НӨАТ-ын гуравдугаар улиралын буцаан олголт маргааш буюу аравдугаар сарын 22-ноос иргэдийн данс руу шилжих юм. III улиралд нийт 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг хийх аж. Иргэд 2020 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа 2020 оны аравдугаар сарын 8-ны өдрөөс өмнө ebarimt системд бүртгүүлээгүй бол III улирлын буцаан олголт олгогдохгүй юм.