“Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл”-өөс “CAREER EXPO-2020” хөдөлмөрийн яармагийг "Эх Орондоо Хөдөлмөр Эрхэлцгээе" уриан дор 2020 оны 11-р сарын 07-ний өдрийн Бямба гарагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их тамхимд зохион байгуулна.
Тус арга хэмжээ нь нийт гадаад, дотоодын их дээд сургууль төгсөгч болон залууст зориулан жилд нэг удаа хамгийн өргөн хүрээнд үндэсний томоохон компаниуд оролцдогоороо онцлогтой юм. COVID-19 цар тахлаас үүдэн олон мянган залуус эх орондоо ирж буй өнөөгийн нөхцөлд ажил олгогч ажил хайгч нарыг холбох чухал ач холбогдолтой.
Монголын ирээдүй болсон залуус та бүхнийг шилдэг аж ахуйн нэгж байгууллагаас зарлаж буй ажлын байрны саналтай танилцаж, хүссэн ажилдаа орохыг урьж байна. Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд болон хөдөлмөрийн биржүүдэд бүртгэлтэй 3000 гаруй ажлын байрнаас сонголтоо хийх боломжтой.