ЯАРАЛТАЙ ЗҮРХНИЙ ХАГАЛГААНД ОРОХ ХҮҮХДЭД 20 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨГӨХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
УЛААНБААИАР БУЯН ХХК Нийгмийн хариуцлагын хүрээнд П.Н. ШАСТИН-ны нэрэмжит УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ-тэй хамтран ажиллах санамж бичиг гаргана
Монгол улсын хэмжээнд Сүүлийн 10 жилийн дунджаар зүрх, судасны тогтолцооны шалтгаант нас баралт жилд 5.7 мянган бүртгэгдэж нийт нас баралтын 34.7 хувийг эзэлж байна.
Эрүүл мэндийн салбарт насанд хүрээгүй хүүхдүүдийн зүрх судасны өвчлөл, тэр дундаа хүүхдүүд зүрхний төрөлхийн гажигтай төрөх нь ихэсчээ.
Иймээс УЛААНБААТАР БУЯН ХХК нийгмийн харицлагын хүрээнд зүрхний хагалгаанд орох шаардлагатай , санхүүгийн хүндрэлтэй гэр бүлийн 18 хүртэл насны хүүхдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх “Амьдрал бэлэглье” аяныг санаачлан П.Н. Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран зохион байгуулахаар санамж бичиг солилцоно.
Энэхүү санамж бичгийн хүрээнд зүрхний хагалгаанд орох шаардлагатай, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхийн 18 хүртэлх насны хүүхдийн хагалгааны санхүүжилтйг судлан эхний ээлжинд нэн шаардлагатай, хагалгаа хүлээгдэж буй хүүхдүүдэд 20,000,000₮ санхүүжилтийг олгохоор уг санамж бичигт тусгасан болно. Санамж бичгийн хэрэгжилтийн явц, үр дүнг олон нийтэд нээлттэй мэдэгдэх болно.
ДЭМБ-аас Монгол Улсын хүн амын нас баралтын 10 шалтгааныг нэрлэжээ.
Эдгээр шалтгааныг дор нэрлэв:
- Зүрхний титэм судасны нарийсал
- Цус харвалт
- Элэгний хавдар
- Элэгний өвчлөл
- Сүрьеэ
- Амиа хорлолт
- Ходоодны хорт хавдар
- Уушгины хорт хавдар
- Зам тээврийн осол
- Улаан хоолойн хорт хавдар орсон байгаа юм.
/эх сурвалж: http://eagle.mn/r/57505, Эрүүл Мэндийн Яам, Эрүүл Мэндийн Хөгжлийн Газар/