Гишүүдийн бичлэгээс болж УИХ-ын ТГ-ын ажилтанг хална гэнэ

Гишүүдийн бичлэгээс болж УИХ-ын ТГ-ын ажилтанг хална гэнэ

гишүүд муухай харагдах шалтгааныг өөрсдөө хийсэн гэж огт бодохгүй байгаа бололтой. Тухайлбал УИХ-ын гишүүн Н.Амарзаяа. Түүний хувьд бохь зажилж байгаа бичлэг нь олон нийтийн сүлжээгээр тарсан. Түүний хувьд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийг үг хэлж байхад нь хажууд л бохь зажилж суусан билээ. Түүнийг нь УИХ дахь нам бүлгийнхэн анх цахим хуудсанд оруулсан байдаг. Үүнийг нь УИХ-ын тамгын газрын бичлэг хийдэг хүн оруулсан мэтээр мухайрлаж суугаа гэнэ.

Н.Амарзаяа бохь зажилж байгаа эсэхийг бичлэг хийдэг хүн анзаарахгүй нь мэдээж. Харин Г.Мөнхцэцэг үг хэлж байна л гэж бичлэг хийсэн нь гарцаагүй.

Яг түүнтэй ижилхэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг боорцог идэж цай уусан билэг сошиалаар тарсан. Уг бичлэгийг хийсэн биш хийлгэсэн ч биш. Бас л үг хэлсэн гишүүн бүрийг үгийг бичиж авах үүрэгтэй ажилтан ажлаа хийсэн. М.Оюунчимэг гишүүний хажууд суусан Ё.Баатарбилэг гишүүн үг хэлж байв. Ё.Баатарбилэг гишүүний хэлсэн үгийг УИХ-ын тамгын газрын ажилтан бичсэн байж таарна. Тэрхүү бичлэгийг нь сошиалд анх оруулсан хүмүүс нь МАН-ын бүлгийн ажлын алба. Гэтэл яагаад УИХ-ын тамгын газрын ажилтан буруутай гэж.

 

Хамгийн Сүүлд төмөр замын асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулган дээр ярихад А.Сүхбат гишүүн үг хэлэх гэж байхад УИХ-ын дарга М.Энхболд ам нь бувтнаж байгаа дүрс орчихсон. Бас л УИХ дахь МАН-ын бүлэг бичлэгийг нь оруулсан байдаг.

Ийм байхад УИХ-ын тамгын газрын ажилтан буруутай юу? Хөөрхий нэг мөрөөрөө ажлаа хийсэн ажилтанг хална гэж гүйж байхын оронд соёл боловсролд өөрсдөө суралцаач ээ эрхэм гишүүд ээ.