МҮОНРТ-ийн ажилчид, уран бүтээлчид МҮОНТ-ийн редакц хараат болсон бөгөөд иргэдийн мэдэх эрхэд халдаж байна гэж үзэн захирлуудын зөвлөлөө огцрохыг шаардсан. Тэрээр цар тахлын үеэр далимдуулан ажилчдынхаа цалинг хасаж, реклам зар сурталчилгааны орлого, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулсныг шударга бус хэмээн үзэж, бухимдалтай байгаагаа илэрхийлж байсан юм.
Тэгвэл МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц өөрийн хүсэлтээр ажлаа өгөх шийдвэр гаргаснаа ажилтан албан хаагчиддаа уламжилсан байна.
Өнөөдөр тус телевизийн уран бүтээлчид бүх шийдвэрийг зөвлөлдөж, хэлэлцэж, шийдвэрлэдэг захирлуудын зөвлөлийг үүсгэн байгуулсан ерөнхий захирал Л.Нинжжамцтай Үндэсний зөвлөл гэрээгээ цуцлахыг шаардаж, шаардлагын хувийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Хүний эрхийн үндэсний комисст хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.