“ГССҮТ-д гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 01-р сарын 27-нд цагдаагийн байгууллага авч шалгажээ. Ур хэргийг шалгахад БГД-ийн 13 хороонд суух М /эр.78н/ нь 01-р сарын 26-ны 15:00 цагийн үед байрныхаа цахилгаан шатанд суухад 7-р давхараас 3-р давхар хүртэл цахилгаан шат унасны улмаас хүзүүндээ гэмтэл авч, тус эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа юм байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Сүүлийн үед орон сууцны лифтэй холбоотой гомдол цагдаагийн байгууллагад байнга ирэх болсон байна.
Ихэнх байрны лифт гацдаг. Олон цаг лифтэнд гацсан иргэд эрүүл мэндээрээ хохирч эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол цөөнгүй гарах болжээ. Тэр дундаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 9 болон 12 давхар байрны лифтэнд асуудал үүсэх болжээ. Зарим байрны хувьд лифтыг шинэчилсэн хэдий ч оршин суугчдын аюулгүй байдлыг хангуулж чадахгүй байгаа юм байна.