Долоо хоногт дэлхий дахинд 2.8 сая хүн коронавирусийн халдвар авчээ

Долоо хоногт дэлхий дахинд 2.8 сая хүн коронавирусийн халдвар авчээ

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд коронавирусийн халдварын 2.8 сая шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар ДЭМБ-аас мэдээллээ. Тодруулбал аравдугаар сарын 19-25-ны хооронд дэлхий даяар коронавирусийн халдварын 2.884.604 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь энэ өвчин гарснаас хойших халдварын хамгийн дээд хэмжээ юм.

Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногийн хугацаанд COVID-19 өвчтэй 39712 хүн нас баржээ. Халдвар батлагдсан тохиолдол өмнөх долоо хоногтой (аравдугаар сарын 12-18) харьцуулахад 16 хувиар, нас баралт 8 хувиар өссөн байна.

Халдварын хамгийн их буюу 1.3 сая тохиолдол Европын орнуудад бүртгэгдсэн бол үүний араас АНУ-д 884 мянган хүн халдвар авчээ.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 43 сая хүн коронавирусийн халдвар авснаас 1.1 сая хүн нас барсан байна.

Эх сурвалж:WHO