2020 оны 10 дугаар сарын 29-нд болох үйл явдлын тойм

2020 оны 10 дугаар сарын 29-нд болох үйл явдлын тойм

09.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт Улсын хоёрдугаар төв эмнэлэгт “Дэлхийн Харвалтын өдөр”-ийг тохиолдуулан “Харвалтын эрсдлийг үнэлэх нь” өдөрлөг болно. Утас: 99797227, 89647777

09.00 цагт Монголын хүүхдийн ордонд Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох ёслол болно.

09.30 цагт “Blue Sky” зочид буудалд Монгол, БНСУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.

09.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд “COVID-19” цар тахлын үед ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний тогтвортой менежментийг хангах нь” зөвлөлдөх уулзалт болно.

10.00 цагт Экологийн цагдаагийн албаны байранд “Тамхины хоггүй хотыг бүтээе” үйл ажиллагаа болно. Утас: 91119374

10.00 цагт Төрийн ордонд Шадар сайдын ивээл "Бид хэрэглэгч" хэлэлцүүлэг болно. Утас 88038882

10.00 цагт Улаанбаатар хотын музейд Монголд 1921-1936 онд амьдарч байсан Дани улсын иргэн К.П.Албертсон, К.И.Кребс, Л.Тайдманд нарын авсан гэрэл зургийн “Монгол орон, Монголчууд” үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт Үндэсний урлагийн их театрт тус театрын 70 жилийн ойн нээлтийн хэвлэлийн бага хурал болно. Утас: 88031639 89998103

11.00 цагт МУБИС-ийн хичээлийн III байранд тус сургуулийн харъяа Математик, байгалийн ухааны сургуулийн 6 хөтөлбөрт Европын холбооны “ASIIN” байгууллагын гэрчилгээ олгох ёслол болно

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Улаанбаатар хотын түүхт 381 жилийн ойн хүрээнд