СOVID-19-ийн нөлөөг бууруулахад Европын холбооноос Монголд 1 сая евро, ДЭМБ-аас 62 мянган еврогийн тусламж үзүүлнэ

СOVID-19-ийн нөлөөг бууруулахад Европын холбооноос Монголд 1 сая евро, ДЭМБ-аас 62 мянган еврогийн тусламж үзүүлнэ

COVID-19-ийн цар тахлын үр нөлөөг бууруулах, үндэсний хариу арга хэмжээ, бэлэн байдлыг бэхжүүлэх зорилготой “COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” хамтарсан төсөл хэрэгжүүлнэ. Энэ төслийн нээлт маргааш болох бөгөөд /2020.10.30/ нээлтэд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица нар оролцох юм.

Гурван жилийн хугацаанд үргэлжлэх уг төслийг хэрэгжүүлэхэд Европын холбооноос 1 сая еврогийн дэмжлэг, ДЭМБ-аас 62 мянган еврогийн дэмжлэг, мэргэжил аргазүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх юм байна.