Энэхүү арга хэмжээ маргааш МУБИС-ийн утга зохиолын тэнхимийн 312 тоот танхимд болох юм. Эрдэм шинжилгээний бага хуралд МУИС-ийн профессор С.Нарангэрэл, МУБИС-ийн утга зохиолын тэнхимийн зөвлөх багш доктор профессор Р.Чүлтэмсүрэн болон эрдэм шинжилгээний бусад ажилтнууд итгэл тавих аж. Түүнчлэн Ж.Барамсайтай мөр зэрэгцэн ажиллаж, амьдарч явсан өдгөө Монгол Улсын Төрийн соёрхолт болон МУСГЗ, МУУГЗ, МУГЖ зэрэг алдар хүндийн эзэд болон эрхэм анд нөхөд нь дурсамж, уран бүтээлүүдээс нь толилуулах гэнэ.